Иргэний нисэхийн ерөнхий газрын дэргэдэх "Эцэг эхийн зөвлөл"-өөс Боловсролын үнэлгээний төвтэй хамтран нийт ажилтнуудын ахлах ангийн хүүхдүүдэд зориулсан "Элсэлтийн шалгалтад бэлтгэх, мэргэжил сонголтын зөвлөмж” сэдэвт сургалтыг "Буянт-Ухаа" олон улсын нисэх буудлын хурлын танхимд зохион байгууллаа.
Боловсролын үнэлгээний төвийн элсэлтийн шалгалт хариуцсан мэргэжилтэн А.Ганбаатар ямар мэргэжилт сонгож байгаагаас шалтгаалан суурь хичээлүүдээ хэрхэн сонгох, хичээл сонголтдоо юуг анхаарвал зохих талаар ахлах ангийнханд мэдээлэл өгч, сонирхсон асуудлаар харилцан ярилцлаа.