Ангилал
Хэзээ
2 долоо хоногийн өмнө
Үсгийн хэмжээ
"ХҮҮХДИЙН СЭТГЭЛ ЗҮЙН ХЭРЭГЦЭЭ" СЭДВЭЭР СУРГАЛТ ОРЛОО
2 долоо хоногийн өмнө
"ХҮҮХДИЙН СЭТГЭЛ ЗҮЙН ХЭРЭГЦЭЭ" СЭДВЭЭР СУРГАЛТ ОРЛОО

ИНЕГ-ын дэргэдэх Эцэг, эхийн зөвлөлөөс ээлжит мэдээллийн цагаар “Хүүхдийн сэтгэл зүйн хэрэгцээ” сэдвийн хүрээнд хүүхдийн нас насны онцлогт таарсан сэтгэл зүйн суурь хэрэгцээ, тэдгээр хэрэгцээг хэрхэн хангах, хэрэв сэтгэл зүйн суурь хэрэгцээ хангагдахгүй бол ямар үр дүнд хүрэх, хүүхэд тухайн насандаа эцэг, эхээсээ юуг хүсдэг талаар сэтгэл зүйч Ч.Лхагвадулам мэдээлэл өгч, сургалт орлоо.

Сургалтын үеэр хүүхдүүдийн нялх нас: 0-9 сар, балчир нас: 10 сараас 3 нас, сургуулийн өмнөх нас: 3-5 нас, сургуулийн нас: 6-10 нас, өсвөр нас: 10-18 насанд хүүхдийн сэтгэл зүйн хэрэгцээг хангахын тулд эцэг, эхчүүд хэрхэн ажиллах ёстой, хүүхэдтэйгээ хэрхэн харьцах, хүүхдийг хэрхэн урамшуулах талаар дэлгэрэнгүй зөвлөгөөг өгсөн юм.

Тус сургалтад ИНЕГ, ИНҮТ түүний харьяа салбар, нэгжийн ажилтнууд танхимаар болон цахимаар хамрагдаж сонирхсон асуултандаа хариулт авлаа.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
2
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ
© 2024 Иргэний Нисэхийн Үндэсний Төв