Монголын тээвэр холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос зохион байгуулсан “Эв нэгдэл” шилжин явах цомын төлөөх спортын 4 төрөлт тэмцээнд иргэний нисэхийн баг тэргүүн байр эзэлж, “Шилжин явах цом”-ын эзэн боллоо.
Тус тэмцээний шатрын төрөлд НХНАА-ны холбооны инженер У.Гэрэлт мөнгөн медаль хүртсэн бол ширээний теннисний төрөлд МТХ-ийн инженер Д.Ган-Өлзий мөнгөн медаль, НХНАА-ний холбооны инженер Т.Оюунтуул алтан медаль хүртлээ.
Дартсын төрөлд ЗХАГ-ын ажилтан М.Цэндсүрэн, МТХ-ийн сүлжээний ахлах инженер Э.Батболд, инженер Т.Гантулга, мэдээллийн технологийн инженер Б.Буянхүү, НУТА-ны нислэгийн бүртгэл гүйцэтгэлийн оператор С.Энхзул нар багаараа алтан медаль хүртжээ.
Сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэйчүүдээс НХНАА-ны холбооны инженер Ш.Энх-Оргил, ГТҮШХА-ны жолооч Д.Давааням, НСЦ-ын ахлах мэргэжилтэн Э.Тэмүүлэн, биеийн тамирын арга зүйч мэргэжилтэн О.Жамуха, Т.Наранбат, НАБХА-ны ажилтан С.Батболд, Г.Өлзийбаяр, АГСА-ны ажилтан Б.Ууганбаатар нарын бүрэлдэхүүнтэй баг мөнгөн медаль, “Буянт-Ухаа” ОУНБ-ын мэргэжилтэн Д.Ариунзаяа, ИНЕГ-ын Улсын байцаагч Я.Нансалмаа, НАБХА-ны үзлэгийн шалгагч Г.Сайнзаяа, ГТҮШХА-ны мэргэжилтэн Д.Мөнхцэцэг, тээвэр зохицуулагч С.Булган, ИНҮТ-ийн мэргэжилтэн О.Болортуяа, Дулаан сангийн инженер С.Ившин, Г.Доржханд нарын бүрэлдэхүүнтэй эмэгтэй баг алтан медаль хүртсэн байна. Ингээд нийлбэр дүнгээр НСЦ-ын ахлах мэргэжилтэн Э.Тэмүүлэн ахлагчтай иргэний нисэхийн баг 1-р байр эзлэн “Шилжин явах цом”-ын эзэн боллоо.
Мөн эмэгтэй сагсан бөмбөгийн шилдэг тоглогчоор ГТҮШХА-ны тээвэр зохицуулагч С.Булган шалгарсан бол ГТҮШХА-ны ҮЭХ-ны дарга Н.Даариймаа Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулжээ.