Ангилал
Хэзээ
2 долоо хоногийн өмнө
Үсгийн хэмжээ
ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ НИСЭХИЙН АНХДУГААР ФОРУМД ОРОЛЦЛОО
2 долоо хоногийн өмнө
ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ НИСЭХИЙН АНХДУГААР ФОРУМД ОРОЛЦЛОО

БНХАУ-ын Шанхай хотноо 2024 оны 11 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд “Олон улсын агаарын тээврийн холболтыг нэмэгдүүлэх, “ногоон” нисэхийг хэрэгжүүлэх” уриан дор, улс хооронд иргэний нисэхийн зохицуулалт, стандартуудын нийцэл уялдаа холбоог дэмжих, иргэний нисэхийн тогтвортой хөгжлийн өмнө тулгарч буй сорилтуудад хариулт олох зорилготой Олон улсын иргэний нисэхийн форум “International Civil Aviation Forum ICAF” форум анх зохион байгуулагдаж, ИНЕГ-аас томилогдсон төлөөлөл оролцлоо.

Тус арга хэмжээг БНХАУ-ын агаарын хөлөг үйлдвэрлэгч “Commercial Aircraft Corporation of China Ltd. - СОМАС” компани, Олон Улсын Иргэний Нисэхийн Институт “Institute of International Civil Aviation-IICA” болон Шанхай хотын “SHANGHAI JIA TONG UNIVERSITY” Их Сургууль хамтран зохион байгуулж, форумыг Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга асан доктор Фан Лиу удирдсан байна. 

Нисэхийн ногоон хөгжлийн төлөөх зорилгод Засгийн газрууд, Олон улсын байгууллагууд, компани болон шинжлэх ухаан судалгааны байгууллагуудын хамтын хүчин зүтгэлээр хүрэх тул энэхүү форумд дээрх чиглэлийн төлөөлөл бүр оролцож зохион байгуулагдсан нь онцлог байлаа.

Агаарын тээврийн товчооны дарга ноён Мохамед Халифа Рахма, Shanghai Jia Tong Их сургуулийн Нүүрс төрөгчийн саармаг хөгжлийн институтийн декан, БНХАУ-ын Инженерчлэлийн Академийн академич ноён Huang Zhen “Safe sky and sustainable future”, “Green fuel technology and Carbon Neutrality” сэдвээр тус тус илтгэл тавьсан бөгөөд Олон улсын иргэний нисэхийн байгууллагын тоон мэдээгээр дэлхий нийтийн агаарын тээвэр цаашид жилд 4,3% хувиар өсч, агаарын тээврийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаагийн зэрэгцээ НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтууд 2030-г хангаж агаарын тээврийн салбарын нүүрс хүчлийн ялгарлыг бууруулах, ногоон өөрчлөлтийг хэрэгжүүлэх томоохон зорилгыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Түүнчлэн, дэлхийн улс орнуудын эдийн засгийн болон иргэний нисэхийн дэд бүтцийн хөгжлийн эрс тэс ялгаатай байдал, улс орнуудын олон улсын иргэний нисэхийн стандартын ойлголт, түүний хэрэгжилтийн зөрүүтэй байдлыг арилгаж агаарын тээврийн холболтыг нэмэгдүүлэх чиглэлд форумд оролцогч олон улсын байгууллага, Засгийн газрууд, иргэний нисэх, агаарын тээврийн байгууллагууд болон шинжлэх ухаан эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөллүүд оролцож, одоогийн нөхцөл байдал,  цаашид хэрэгжүүлэх арга зам, чиглэлийн талаар хэлэлцсэн.

Форумд, Монгол Улс агаарын тээврийг хөгжүүлэх талаар, агаарын тээвэрлэгчдэд эдийн засгийн хэмнэлттэй үйл ажиллагаа явуулахад үзүүлж байгаа дэмжлэг, цаашид  “ногоон” хөгжлийг дэмжиж хэрэгжүүлэх салбарын нүүрс хүчлийн ялгарлыг тоолох, ОУИНБ-ын CORSIA хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар мэдээлэл танилцуулж оролцлоо.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ
© 2024 Иргэний Нисэхийн Үндэсний Төв