Ангилал
Хэзээ
3 долоо хоногийн өмнө
Үсгийн хэмжээ
АГААРЫН ОРОН ЗАЙН ХҮЧИН ЧАДАЛД ЕВРОПЫН ХОЛБООНЫ БОЛОВСРОНГУЙ ЗОХИЦУУЛАЛТ ХЭРЭГТЭЙ
3 долоо хоногийн өмнө
АГААРЫН ОРОН ЗАЙН ХҮЧИН ЧАДАЛД ЕВРОПЫН ХОЛБООНЫ БОЛОВСРОНГУЙ ЗОХИЦУУЛАЛТ ХЭРЭГТЭЙ

Иргэний нисэхийн агаарын навигацийн үйлчилгээний байгууллага (CANSO) нь нислэгийн хөдөлгөөний өсөлтөд чиглэсэн хөрөнгө оруулалтыг дэмжих ATM-ийн гүйцэтгэлийн зорилтууд тогтоох шаардлагатай хэмээн Европын Холбоог уриаллаа.

2024 оны 08 дугаар сарын 27, Бельги, Брюссель хот- Европын нислэгийн хөдөлгөөн өсч бидний агаарын орон зай улам нарийн, төвөгтэй болж байгаатай холбогдуулан Европын агаарын навигацийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд (ANSPs) нь агаарын орон зайн хэрэглэгчид, үйлчлүүлэгчдийн хэрэгцээг хангах тал дээр ямар шийдэлд хүрэхээ тодорхойлох чухал үе шат ойртож байна.

Европын Холбооны Single European Sky-ийн зохицуулах хамрах хүрээний дагуу агаарын навигацийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага (ANSP)-ууд боловсон хүчин, дэд бүтцэд хөрөнгө оруулах асуудалд хязгаарлагдмал байдаг. Европын Холбоо нь агаарын тээврийн компаниуд болон зорчигчдод зориулсан хүчирхэг нисэхийн зах зээлийг бий болгох уу, эсвэл найдвартай ажиллагаанаас илүү зардлаа хэмнэх асуудлыг чухалчлах уу гэдгээ эцэслэн шийдвэрлэх ёстой.

Иргэний нисэхийн агаарын навигацийн үйлчилгээний байгууллага (CANSO)-ийн дарга Саймон Хакуард хэлэхдээ:  "Агаарын тээврийн компаниуд болон тэдний зорчигчид агаарын орон зайн хүчин чадал нэмэгдэнэ гэж найдаж байгаа ч CANSO-ийн гишүүд тус асуудлын хүрээнд шаардлагатай зүйлсэд хөрөнгө оруулалт хийх боломж хязгаарлагдмал байна. Тиймээс бид Европын Комиссоос АТМ-ын зохицуулалтад хийх ирээдүйн хөрөнгө оруулалтыг дэмжихийг уриалж байна. Энэ нь Агаарын навигацийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага (ANSP)-ууд нислэгийн хөдөлгөөний байнгын өсөлтийг зохицуулах цорын ганц арга зам юм."

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ
© 2024 Иргэний Нисэхийн Үндэсний Төв