Ангилал
Хэзээ
2 хоногийн өмнө
Үсгийн хэмжээ
AIRSPACE СЭТГҮҮЛИЙН “НИСЭХИЙН НОГООН ИРЭЭДҮЙ СЭДЭВТ” ШИНЭ ДУГААР ГАРЛАА
2 хоногийн өмнө
AIRSPACE СЭТГҮҮЛИЙН “НИСЭХИЙН НОГООН ИРЭЭДҮЙ СЭДЭВТ” ШИНЭ ДУГААР ГАРЛАА

Airspace сэтгүүл нь нислэгийн хөдөлгөөний зохицуулалт (АТМ) болон нисэхийн салбарынханд зориулсан Иргэний нисэхийн агаарын навигацийн үйлчилгээний байгууллага (CANSO)-аас эрхлэн гаргадаг сэтгүүл бөгөөд дугаар бүрд салбарын гол шийдвэр гаргагчид, удирдагчдын сургамж, зөвлөгөө, мэргэжилтнүүд болон түншүүдийн техникийн мэдлэгийг багтаасан болно.

Airspace сэтгүүлийг дэлхийн 100 гаруй оронд 21500 орчим салбарын мэргэжилтнүүд уншдаг байна.

Тус сэтгүүлийн “Нисэхийн ногоон ирээдүй” тэргүүтэй шинэ дугаар гарсан бөгөөд дараах бүлгүүдээс бүрдэнэ:

  • Тогтвортой байдал vs нүүрстөрөгч
  • Тогтвортой байдал vs уур амьсгал
  • Африк тив дэх тогтвортой байдал
  • Тогтвортой байдал vs боловсон хүчнийг татах
  • Нислэгийн хөдөлгөөний зохицуулалт (ATM) дахь тогтвортой байдал
  • Иргэний нисэхийн агаарын навигацийн үйлчилгээний байгууллага (CANSO)-ын нийгэмлэг дэх тогтвортой байдал
  • Хил дамнасан тогтвортой байдал
  • Тогтвортой байдал болон Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)

Иргэний нисэхийн агаарын навигацийн үйлчилгээний байгууллага (CANSO)-аас эрхлэн гаргадаг тус сэтгүүлийн шинэ болон өмнөх дугааруудыг энд дарж үзэх боломжтой.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ
© 2024 Иргэний Нисэхийн Үндэсний Төв