Иргэний нисэхийн үндэсний төвийн Хуулийн хэлтсээс өнөөдөр ээлжит “Мэдээллийн цаг” арга хэмжээг зохион байгууллаа. “Кибер гэмт хэргийн тухай ойлголт, түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтсийн Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Л.Тамжид мэдээлэл өгч, ИНҮТ-ийн болон орон нутгийн нисэх буудлын ажилтнууд танхимаар болон цахимаар хамрагдаж, мэдээлэл авав.
Мөн үүний дараа ажил үүргээ гүйцэтгэх явцдаа шударга байдлыг эрхэмлэн ажиллах, хууль, эрх зүйн мэдлэгээ сайжруулах ажлын хүрээнд Хүний нөөцийн удирдлагын газраас ИНҮТ-ийн ажилтнуудын дунд асуулт хариултын “АХА” тэмцээн зохион байгууллаа.