Ангилал
Хэзээ
6 хоногийн өмнө
Үсгийн хэмжээ
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ НИСЭХИЙН САЛБАР ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ НИСЭХИЙН БАЙГУУЛЛАГА (ICAO)-ЫН СУРГАЛТУУДАД БАГШЛАХ ЭРХТЭЙ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ БЭЛТГЭХ АНХНЫ ЗААХ АРГАЗҮЙН БАГШТАЙ БОЛЛОО
6 хоногийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ НИСЭХИЙН САЛБАР ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ НИСЭХИЙН БАЙГУУЛЛАГА (ICAO)-ЫН СУРГАЛТУУДАД БАГШЛАХ ЭРХТЭЙ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ БЭЛТГЭХ АНХНЫ ЗААХ АРГАЗҮЙН БАГШТАЙ БОЛЛОО

Иргэний нисэхийн ерөнхий газар, Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа Нисэхийн сургалтын төв нь Олон улсын иргэний нисэхийн байгууллагын сургалтуудыг стандарт, шаардлагын дагуу танхимаар болон сургалтын бусад хэлбэрээр хамгийн бага зардал, өргөн хүртээмжтэй зохион байгуулах, НСТ-ийн үндсэн болон гэрээт багш нарын ур чадварыг олон улсын түвшинд хүргэх зорилгуудыг тавин ажилладаг.

Энэхүү зорилгын хүрээнд НСТ нь 2024 онд анх удаа ICAO-ын сургалтыг заах багш нарыг бэлтгэдэг ICAO-аас гэрчилгээжсэн, багшлах эрхтэй (ICAO-Qualified Instructor) заах аргазүйн багштай боллоо. Ингэснээр иргэний нисэхийн салбарын хэмжээнд ICAO-ийн сургалтыг заах эрхтэй багш нарыг бэлтгэхээс гадна гадаад улс орнуудын багш нарыг бэлтгэх чадамжтай болж байгаагаараа өндөр ач холбогдолтой юм.

Цаашид НСТ-ийн үндсэн болон гэрээт багш нарт ICAO-аас багшид тавигддаг шаардлагыг бүрэн хангуулах үйл ажиллагааг дотооддоо хариуцан зохион байгуулах, олон улсын болон ICAO-ын сургалтуудыг Монгол улсад чанарын өндөр түвшинд зохион байгуулах боломжийг бүрдүүлэн ажиллана.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ
© 2024 Иргэний Нисэхийн Үндэсний Төв