Дэлхийн багш нарын 30 дахь, Монголын багш нарын 58 дахь удаагийн баярын өдрийг тохиолдуулан Нисэхийн сургалтын төвийн багшлах бүрэлдэхүүнээс ажил үйлсээрээ тэргүүлсэн гэрээт багш нарт шагнал гардууллаа.
Боловсролын яамны “Боловсролын тэргүүний ажилтан” хүндэт тэмдэгээр Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын албаны Аэродром, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн дарга Г.Мөнхболд, Агаарын навигацийн хяналтын хэлтсийн Нисэхийн цаг уурын хяналтын байцаагч Д.Маасүрэн, Нисэхийн сургалтын төвийн багшлах мэргэжилтэн А.Золжаргал нарыг, Мөн Боловсролын яамны “Жуух бичиг”-ээр Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албаны Тогтмол мэдээллийн хяналтын инженер Э.Ариунсанаа, ИНЕГ-ын ахмад ажилтан, багш Н.Энхтуяа, Нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын албаны Төлөвлөлт, сургалт дадлагын хэсгийн дарга О.Ууганбаатар нарыг тус тус шагнав.
Иргэний нисэхийн салбарын ажилтнуудын мэдлэг чадварыг дээшлүүлэх хүндтэй үүргийг гүйцэтгэж байгаа багшлах бүрэлдэхүүн та бүхэнд цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.