Иргэний нисэхийн үндэсний төвийн эзэмшдэг ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо, ISO 22301:2019 Бизнесийн тасралтгүй байдлын менежментийн тогтолцоо стандартын хэрэгжилтэд Магадлах-2 аудит хийгдэж, тус аудитын үр дүнгээр Иргэний нисэхийн үндэсний төв нь Менежментийн тогтолцооны баталгаажуулалтын гэрчилгээгээ үргэлжлүүлэн хадгалахаар боллоо.
Тус төв нь менежментийн тогтолцооны ISO 9001:2015, ISO 22301:2019, ISO 31000:2017 стандартуудыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлдэг. ИНЕГ-н даргын 2023.12.15 өдрийн А/398 дугаар тушаалаар ИНҮТ орон тооны болон бүтцийн шинэ өөрчлөлтийг хийж ИНҮТ нь ИНД-ээр гэрчилгээ эзэмших болсон. Тус бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор Менежментийн тогтолцооны баталгаажуулалтын гэрчилгээг үргэлжлүүлэн эзэмшсэнээр Иргэний нисэхийн үндэсний төв түүний харьяа салбар нэгжүүдэд жигд үйлчлэх боломж бүрдэж байна.