Ангилал
Хэзээ
2024-07-08
Үсгийн хэмжээ
ИНҮТ БОЛОН БНХАУ-ЫН ШЭНЬЯН НИСЭХИЙН ИХ СУРГУУЛЬ ХООРОНД “ХАМТРАН АЖИЛЛАХ” САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
ИНҮТ БОЛОН БНХАУ-ЫН ШЭНЬЯН НИСЭХИЙН ИХ СУРГУУЛЬ ХООРОНД “ХАМТРАН АЖИЛЛАХ” САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Далайн захиргаа, МУИС, БНХАУ-ын Ляонин мужийн Гадаад харилцааны солилцоо үйлчилгээний төвөөс хамтран 2024 оны 7-р сарын 6-аас 7-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулж буй “Ляонин – 2024” боловсролын үзэсгэлэнгийн үер ИНҮТ болон БНХАУ-ын Шэньян нисэхийн их сургууль хооронд “Хамтран ажиллах санамж бичиг” байгууллаа. Санамж бичгийн хүрээнд талууд иргэний нисэхийн салбарын боловсон хүчин бэлтгэх, оюутан тэтгэлэгт хамруулах, иргэний нисэх болон боловсролын чиглэлээр туршлага, мэдээлэл солилцох зэргээр хамтын ажиллагааг хөгжүүлэхээр харилцан тохиролцсон юм. Тус санамж бичиг байгуулах үйл ажиллагаанд Иргэний нисэхийн үндэсний төвөөс дарга Э.Төрбаяр тэргүүтэй удирдлагууд, БНХАУ-ын талаас Шэньян нисэхийн их сургуулийн иргэний нисэхийн коллежийн намын хорооны дарга, дэд захирал Жун Гунжиу нар оролцлоо.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
3
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ
© 2024 Иргэний Нисэхийн Үндэсний Төв