Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа "Баянхонгор" нисэх буудлын 3С хяналтын кодтой аэродромын хөөрч буух хучилттай зурвасын урсгал засварын ажлын гүйцэтгэгчээр "Их Богд Зам" ХХК шалгарч, гэрээт ажлыг 2024 оны 05 дугаар 08-ны өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдрийн хооронд гүйцэтгэж, ашиглалтад хүлээлгэн өглөө. Тус засварын ажлыг ИНЕГ гүйцэтгэгч компанитай 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан гэрээний дагуу 21800 м2 талбайд гүйцэтгэсэн юм. “Баянхонгор” нисэх буудал руу тогтмол нислэг эхлэх гэж байгаатай холбоотойгоор нисэх буудлын бэлэн байдлыг ханган, хөөрч буух хучилттай зурвасын ажил хийгдсэнээр тогтмол нислэг үйлдэх боломжтой болж, цаашлаад нислэгийн давтамж нэмэгдэн, тасалбарын үнэ хүртэл буурах боломж бүрдэж байна. “МИАТ” ТӨХК-аас үндэсний их баяр наадмын дараагаар тус нисэх буудлын зурваст үнэлгээ хийснээр CRJ-700 маягийн агаарын хөлгөөр нислэг үйлдэж эхлэх юм.