Ангилал
Хэзээ
2024-07-05
Үсгийн хэмжээ
ХЭМАБ-ЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ АУДИТОРЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
ХЭМАБ-ЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ АУДИТОРЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ИНҮТ-ийн даргын 2024 оны А/123 дугаар тушаалын дагуу ИНҮТ, түүний салбар нэгжийн ХАБЭА-н асуудал хариуцсан 11 ажилтан Монголын мэргэшсэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүдийн холбооноос зохион байгуулсан MNS ISO 45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны аудитор/тэргүүлэх аудиторын сургалтад амжилттай  хамрагдан гэрчилгээжлээ.

Сургалтад ИНҮТ, НУБИЭ ХХК, Монголын тээвэр холбоо, газрын тосны ажилтны ҮЭХ-ны удирдлагын төлөөлөл зэрэг 20 гаруй суралцагч хамрагдсан байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх хууль тогтоомж, Иргэний нисэхийн үндэсний төвийн дүрэм болон үйл ажиллагааны стратеги чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд бүх түвшний удирдлага, холбогдох мэргэжилтнүүдийг шат дараатай сургалтуудад хамруулах зорилгоор  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнуудыг энэ удаад хамруулсан бөгөөд байгууллагадаа MNS ISO 45001 : 2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоог нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой сургалт юм.

Төгсөгчдөд гэрчилгээ гардуулах үеэр сургалтын үр дүн явц, шалгалт, үр дүн болон  стандартын хүрээнд эрсдэлд суурилсан сэтгэлгээ, удирдлагын манлайлал, ажилтны оролцоо нь байгууллагын хөгжилд хэрхэн нөлөөлөх, түүнд анхаарах асуудлууд болон асуудлыг тогтолцоогоор нь томоор харж сэтгэх талаар профессор, багш С.Давааням, Л.Тунгалаг нар зөвлөгөө, мэдээлэл өглөө.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
2
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ
© 2024 Иргэний Нисэхийн Үндэсний Төв