Ангилал
Хэзээ
2024-06-06
Үсгийн хэмжээ
“ИЗИНИС ЭЙРВЭЙЗ” ХХК ОЛОН УЛСЫН АГААРЫН ТЭЭВРИЙН ХОЛБОО /IATA/-Д ГИШҮҮНЭЭР ЭЛСЭВ
“ИЗИНИС ЭЙРВЭЙЗ” ХХК ОЛОН УЛСЫН АГААРЫН ТЭЭВРИЙН ХОЛБОО /IATA/-Д ГИШҮҮНЭЭР ЭЛСЭВ

Арабын Бүгд Найрамдах Эмират Улсын Дубай хотноо зохион байгуулагдаж буй Олон Улсын Агаарын тээврийн холбооны 80 дахь удаагийн дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр IATA-ны ерөнхийлөгч Willie Walsh “Изинис Эйрвэйз” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Оюундэлгэрт IATA-ны гишүүнчлэлийн гэрчилгээг гардуулан өглөө.

Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо нь 1945 онд байгуулагдсан. Одоогийн байдлаар дэлхийн 120 орны 336 агаарын тээвэрлэгчийг гишүүнээр нэгтгэсэн холбоо бөгөөд “Изинис Эйрвэйз” ХХК нь Монгол Улсаас нь IATA-нд гишүүнээр элссэн хоёр дахь агаарын тээвэрлэгч боллоо.

Энэхүү нэр хүндтэй холбооны гишүүн болсноор тус компанийн үйлчилгээ, аюулгүй ажиллагаа, найдвартай байдал дэлхийн жишигт нийцсэнийг бататгасан түүхэн мөч болж байна.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
3
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ
© 2024 Иргэний Нисэхийн Үндэсний Төв