Ангилал
Хэзээ
2 долоо хоногийн өмнө
Үсгийн хэмжээ
АЖИЛДАА АМЖИЛТ ГАРГАСАН АЖИЛТНУУДЫГ САЛБАРЫН ШАГНАЛААР ШАГНАЖ, УРАМШУУЛЛАА
2 долоо хоногийн өмнө
АЖИЛДАА АМЖИЛТ ГАРГАСАН АЖИЛТНУУДЫГ САЛБАРЫН ШАГНАЛААР ШАГНАЖ, УРАМШУУЛЛАА

Баруун бүсийн тулгуур Ховд хотноо 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 20-ны өдрүүдэд Зам, тээврийн салбарын баруун бүсийн зөвлөгөөн, спортын олон төрөлт тэмцээн зохион байгуулагдлаа. Тус зөвлөгөөн, спортын олон төрөлт тэмцээнд Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий, Увс, Завхан аймгийн зам, тээврийн салбарын харьяа байгууллагуудаас оролцож, ажилдаа амжилт гаргасан ажилтнуудыг салбарын шагналаар шагнаж, урамшууллаа.

Иргэний агаарын тээврийн тэргүүний ажилтан цол тэмдгээр Баян-Өлгий аймгийн “Өлгий” нисэх буудлын аюулгүй байдлын үзлэгийн шалгагч Т.Жандос, Завхан аймгийн “Отгонтэнгэр” нисэх буудлын хамгаалалтын ажилтан Г.Дүнчин, Увс аймгийн “Дэглий цагаан” нисэх буудлын холбоо, навигацийн инженер Б.Отгонбат, Ховд аймгийн “Ховд” нисэх буудлын хамгаалалтын ажилтан Д.Бадамсэрээжид нар, Завхан аймгийн “Тосонцэнгэл” нисэх буудлын жолооч Л.Алтангадас “Онц тээвэрчин”, ЗТХЯ-ны “Жуух бичиг”-ээр Баян-Өлгий аймгийн “Өлгий” нисэх буудлын жолооч Ж.Хахарман, Завхан аймгийн “Отгонтэнгэр” нисэх буудлын Агаарын хөлгийн техникч П.Мөнхтөр, Завхан аймгийн “Тосонцэнгэл” нисэх буудлын цаг уурын техникч Л.Бямбажаргал, Увс аймгийн “Дэглий цагаан” нисэх буудлын аэродромын гэрэл суултын инженер С.Бямбасүрэн, Говь”Алтай аймгийн “Алтай” нисэх буудлын цэнэглэгч машины жолооч Г.Алтайбаатар, Говь-Алтай аймгийн “Алтай” нисэх буудлын нислэгийн мэдээллийн ажилтан Ж.Ариунтуяа, Ховд аймгийн “Ховд” нисэх буудлын аюулгүй байдлын үзлэгийн шалгагч Б.Баасанжаргал, Ховд аймгийн “Ховд” нисэх буудлын холбоо, навигацийн техникч Ж.Бямбаа нар шагнагдсаныг гардуулан өглөө. 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
3
0
0
1
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ
© 2024 Иргэний Нисэхийн Үндэсний Төв