Ангилал
Хэзээ
2 долоо хоногийн өмнө
Үсгийн хэмжээ
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН АРВАН ЗУРГААН БАГ СПОРТЫН ОЛОН ТӨРЛӨӨР ӨРСӨЛДӨЖ БАЙНА
2 долоо хоногийн өмнө
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН АРВАН ЗУРГААН БАГ СПОРТЫН ОЛОН ТӨРЛӨӨР ӨРСӨЛДӨЖ БАЙНА

Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа баруун бүсийнхэн спортын олон төрөлт тэмцээн Ховд аймагт зохион байгуулж байна. Тус олон төрөлт тэмцээн гар бөмбөгийн төрлөөр эхэллээ. Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэг даалгаврын дагуу зохион байгуулагдаж байгаа тус тэмцээн сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, ширээний теннис, дартс болон олс таталтын төрлөөр зохион байгуулагдаж байгаа юм. Тэмцээнд баруун бүсийн орон нутгийн нисэх буудлууд, авто зам засвар арчлалтын төв, автотээврийн үндэсний төвийн нийт 16 багийн 230 гаруй тамирчин оролцож байна. Баг тамирчид гурван өдрийн туршид тэгш оролцоо, эв нэгдэл, харилцан хүндлэл, спортын шударга өрсөлдөөн, хамтын ажиллагаа уриан дор нэгдэж, спортын олон төрлөөр нөхөрсөгөөр өрсөлдөж байна. Энэхүү спортын олон төрөлт тэмцээнийг Зам, тээврийн салбарын баруун бүсийн зөвлөгөөний хүрээнд энэ сарын 18-аас 20-ны өдрүүдэд анх удаа зохион байгуулж байгаагаараа онцлогтой. 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
1
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ
© 2024 Иргэний Нисэхийн Үндэсний Төв