Ангилал
Хэзээ
2 долоо хоногийн өмнө
Үсгийн хэмжээ
ОЛОН АНГИТ КИНОГ БҮТЭЭХЭД “МИАТ” ТӨХК ДЭМЖИЖ АЖИЛЛАНА
2 долоо хоногийн өмнө
ОЛОН АНГИТ КИНОГ БҮТЭЭХЭД “МИАТ” ТӨХК ДЭМЖИЖ АЖИЛЛАНА

Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг угтан нисэхийн салбарын тухай өгүүлэх олон ангит киноны бэлтгэл ажлууд хийгдсээр байна. Тус киног бүтээхэд дэмжлэг үзүүлэх Ажлын хэсгийн дарга Р.Амарбаясгалан, “Номадиа Пикчерс Продюсинг” ХХК-ийн ерөнхий продюсер Б.Наранбат нар өнөөдөр “МИАТ” ТӨХК-ийн удирдлагуудтай уулзаж, олон ангит киноны агуулгыг танилцуулж, хамтарч ажиллах боломжийн талаар санал солилцлоо.

“МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир боломжит бүх хэлбэрээр дэмжиж хамтарч ажиллана гэдгээ илэрхийллээ. 16 ангитай байхаар төлөвлөж буй олон ангит кинонд нисгэгч, бүхээгийн үйл ажиллагааны ажилтан гээд гол дүрүүдээр дамжуулан авиа компанийн үйл ажиллагаа, ажил мэргэжлүүдийн онцлогийн талаар багагүй харуулах юм.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
2
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ
© 2024 Иргэний Нисэхийн Үндэсний Төв