Ангилал
Хэзээ
2024-03-25
Үсгийн хэмжээ
ГТҮШХА-НЫ ДАРГЫН НЭРЭМЖИТ ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын алба/ГТҮГХА/-наас Албаны даргын нэрэмжит техникийн хяналтын үзлэг, шалгалтыг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа.

ГТҮШХА-ны даргын тушаалаар “Албаны даргын нэрэмжит техникийн хяналтын үзлэг” явуулах удирдамжийг баталж, техник хэрэгслийг техникийн хяналтын үзлэг оношилгоонд амжилттай шалгуулах, автомашин, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах үүднээс энэхүү үзлэгийг хийсэн байна.

Дөрвөн баг болон хуваагдсан техникийн үзлэгийн баг тус бүр харъяалагдах техник хэрэгслийг шалгаж дүгнэлт гаргасан бөгөөд тус албаны нийт хөдлөх бүрэлдэхүүн 100  хувь хамрагдлаа.

Техникийн үзлэг шалгалтанд Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтсээс 3 албан хаагч оролцож, техникийн бүрэн бүтэн байдлыг шалган жолооч нарт “Замын хөдөлгөөний тухай хууль”, Монгол Улсын “Замын хөдөлгөөний дүрэм”-ийг мөрдөж ажиллах чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө өгч ажиллалаа.

Мөн тус албаны өндөр настан Монгол Улсын Гавъяат тээвэрчин С.Лоосов, ахмад тээвэрчин Д.Жанчив, Ч.Гармаа нар оролцон албаны нийт жолооч нарт үг хэлж, захиас сургамжаа хайрлалаа.

ГТҮШХА-ны даргын нэрэмжит техникийн үзлэгийн үеэр зохион байгуулсан “ГТҮШХА-2024” уран жолоодлогын тэмцээнд нийт 21 жолооч оролцсоноос тэргүүн байрт Тээвэр удирдлагын хэсгийн жолооч Б.Хангал шалгарч Аваргын цом, өргөмжлөл, алтан медалиар шагнууллаа. Удаах байруудад Тээвэр удирдлагын хэсгийн жолооч Х.Сүмбэр, Шатахуун хангалтын хэсгийн шатахууны нярав-жолооч Д.Эрхэмбаяр нар шалгарсан бол Технологи газрын үйлчилгээний хэсгийн жолооч-операторчин Н.Жанлуу тусгай шагнал хүртсэн байна.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
9
0
1
0
0
0
0
2
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ
© 2024 Иргэний Нисэхийн Үндэсний Төв