Ангилал
Хэзээ
2024-02-26
Үсгийн хэмжээ
МОНГОЛ-СОЛОНГОСЫН АГААРЫН ХАРИЛЦААГ ӨРГӨЖҮҮЛЛЭЭ
МОНГОЛ-СОЛОНГОСЫН АГААРЫН ХАРИЛЦААГ ӨРГӨЖҮҮЛЛЭЭ

Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/-ын Агаарын тээврийн  удирдах байгууллагуудын төлөөлөгчид хоёр улс хоорондын Агаарын харилцааны тухай уулзалт хэлэлцээ БНСУ-ын Сөүл хотноо 2024 оны 02 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд боллоо.

 

Хугацаа

Чиглэл

Өмнөх

Өөрчлөлт

БНСУ-ын газар нутаг дээрх орон нутгийн нисэх буудал (жилээр)

Улаанбаатар – Бусан

1 нислэгт 200 суудал / 7 хоногт 6 нислэг

7 хоногт 9 нислэг

Суудлын хязгаарлалтгүй

Улаанбаатар – Дэгү

Улаанбаатар – Чонжү

Улаанбаатар – Муан

3 цэг, 1 нислэгт 200 суудлаас бага / 7 хоногт 3 нислэг

5 цэг

7 хоногийн 15 нислэг Суудлын хязгаарлалтгүй

Монгол Улсын газар нутаг дээрх орон нутгийн нисэх буудал (жилээр)

-

-

5 цэг

7 хоногийн 15 нислэг Суудлын хязгаарлалтгүй

Өвлийн улирал

(10 – 5 сар)

Улаанбаатар – Инчеон

7 хоногийн 3,350 суудал / 7 хоногт 12 нислэг

Өмнөхтэй адил

Зуны улирал

(6 – 9 сар)

7 хоногийн 6,000 суудал / 7 хоногт 22 нислэг

Өмнөхтэй адил

 

Уулзалт хэлэлцээний үр дүнд Монгол Улсаас томилогдсон агаарын тээвэрлэгчид Улаанбаатар–Бусан чиглэлд дурын агаарын хөлгөөр долоо хоногийн 9 удаагийн давтамжтай нислэг үйлдэх мөн Инчеон, Гимпо, Бусан зэрэг хотуудаас бусад БНСУ-ын газар нутаг дээрх орон нутгийн 5 чиглэлд суудлын хязгаарлалтгүй, долоо хоногийн нийт 15 удаагийн давтамжтай нислэг үйлдэх боломжтой боллоо.

Мөн хоёр улсын агаарын тээврийн удирдах байгууллагуудын хооронд өмнө хийгдсэн уулзалтуудаар Монгол–Солонгос хоорондын нислэгийн давтамж, суудлын багтаамжтай уяж тооцдог байсныг халж, Улаанбаатар–Сөүлээс бусад чиглэлд дан давтамжаар тооцох нөхцөлийг бүрдүүлснээр Монгол–Солонгосын хоорондох агаарын хэлэлцээр илүү нээлттэй болж, хоёр улсын хоорондын эдийн засаг, аялал жуулчлалын түншлэлд өндөр ач холбогдол үзүүлэхээр байна.

Монгол Улсын төлөөлөгчдийг Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа, Бүгд Найрамдах Солонгос Улсын төлөөлөгчдийг Газар, дэд бүтэц, тээврийн яамны Олон улсын агаарын тээврийн хэлтсийн дарга Шим Жиёон ахлан ажиллалаа.  

Монгол Улсын Засгийн газар 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласны хүрээнд энэхүү Харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулснаар бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд томоохон дэмжлэг болно гэж үзэж байна.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
1
0
0
0
0
0
0
1
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ
© 2024 Иргэний Нисэхийн Үндэсний Төв