Зам, тээврийн хөгжлийн яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Бат-Өлзий тэргүүтэй ЗТХЯ-ны дэргэдэх байгууллагуудын ажлын хэсэг 2024 оны 02 дугаар сарын 19-нөөс 29-ний өдрүүдэд Увс, Завхан аймгуудад ажиллаж байна.
Тус ажлын хэсэг 02 дугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн "Дэглий цагаан" нисэх буудал, Авто тээврийн үндэсний төв, Увс АЗЗА ТӨХК-нуудын үйл ажиллагаатай танилцаж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэн ажиллалаа.