ИНҮТ-ийн Нисэхийн сургалтын төв нь иргэний нисэхийн салбарын ажилтнуудын анхан шатны болон давтан сэргээх сургалт, мэдлэг олгох дадлага сургалтуудыг зохион байгуулдаг. Дараах чиглэлээр багшлах хүсэлтэй иргэний нисэхийн салбарын ажилтнуудыг гэрээт багшаар ажиллахыг урьж байна
Заах сургалтын төрлүүд:
Агаарын тээвэр;
Агаарын тээврийн бодлого;
Агаарын хөлгийн гал унтраах арга зүй;
Аэродромын тухай ойлголт;
Аэродромын засвар үйлчилгээ;
Агаарын хөлөг шувуутай мөргөлдөх аюулаас урьдчилан сэргийлэх;
Агаарын хөлгийн тухай ерөнхий ойлголт;
Газрын үйлчилгээ;
Гэрэл суултын систем;
Нисэхийн мэдээллийн үйлчилгээ;
Нислэгийн журам боловсруулалт;
Нисэхийн аюулгүй байдал;
Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ;
Холбоо навигаци, ажиглалт;
Цахилгаан;
Багшид тавигдах шаардлага:
Боловсрол Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх.
Мэргэшил Заах хичээлийн чиглэлээр мэргэшсэн байх.
Туршлага ИНЕГ, түүний харьяа салбар нэгж болон иргэний нисэхийн салбарын үйл ажиллагаа эрхлэгч байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан байх.
Ур чадвар Заах арга зүйн ур чадвар эзэмшсэн байх.
Ажил хэрэгч, харилцааны соёлтой, ёс зүйтэй, багаар ажиллах, зохион байгуулах чадвартай байх.
Бүрдүүлэх материал:
Их дээд сургууль төгссөн дипломын хуулбар;
Мэргэжлийн үнэмлэх, мэргэшүүлэх сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар.
Материал хүлээн авах:
Гэрээт багшийн материалыг Нисэхийн сургалтын төвд хүрэлцэн ирж материалаа өгөх эсвэл i_gereltuya@mcaa.gov.mn цахим хаягаар PDF файл хэлбэрээр ирүүлнэ үү. Харилцах утас: 88048411