Ангилал
Хэзээ
2023-05-31
Үсгийн хэмжээ
ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛУУДЫН ЗӨВЛӨЛ (ACI)-ИЙН АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЭЭЛЖИТ 18-Р АССАМБЛЕЙ, БАГА ХУРАЛ, ҮЗЭСГЭЛЭН
ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛУУДЫН ЗӨВЛӨЛ (ACI)-ИЙН  АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЭЭЛЖИТ  18-Р АССАМБЛЕЙ, БАГА ХУРАЛ, ҮЗЭСГЭЛЭН

Олон улсын нисэх буудлуудын зөвлөл (ACI)-ийн Ази, номхон далайн бүсийн ээлжит 18-р Ассамблей, бага хурал, үзэсгэлэн Япон Улсын Кобе хотын Кансай Олон улсын нисэх буудал дээр 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрүүдэд зохион байгуулагдаж бүс нутгийн нисэх буудлуудын оператор компаниуд, нисэх буудлуудад үйлчилгээ үзүүлдэг дэлхийн бизнесийн хамтрагчдын төлөөлөл болох нийт 450 гаруй төлөөлөгчид оролцсон байна.

Япон Улсын Kaнсaй Нисэх буудлын групп нь тус ассамблейн зохион байгуулагчаар оролцсон бөгөөд нисэхийн салбарын цаашдын хөгжлийн талаар үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлэн 2025 онд зохион байгуулагдах Осака-Кансай дэлхийн үзэсгэлэн-яармаг World Expo-2025-ийн бэлтгэл ажлын талаар танилцуулсан байна.

Ази номхон далайн бүсийн 47 орны 622 нисэх буудлыг төлөөлдөг Олон улсын нисэх буудлуудын зөвлөлийн Ази Номхон далайн бүс нь энэхүү чуулган дээр НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Зорилтуудад дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангахын тулд Ази Номхон далай, Ойрхи Дорнодын нислэгийн сүлжлийг сэргээж, хөгжүүлэх талаар тогтоол гаргасан.

Тус тогтоолд бүс нутгийн нислэгийн сүлжлийг бүрэн сэргээж, цаашид хөгжүүлэхийн чухлыг онцолж, үр ашигтай, хямд нислэгийн сүлжлээр нисэх буудлуудын эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг хүлээн зөвшөөрсөн. Дэлхийн дахинд 2022-2019 оны хооронд КОВИД-19 цар тахлаас шалтгаалсан агаарын тээврийн хямралын үр дүнд Ази-Номхон далайн бүсийн шууд нислэгийн чиглэлийн тоо, нислэгийн давтамж, суудлын багтаамж мэдэгдэхүйц буурсан. Гэсэн хэдий ч Ойрхи Дорнодын нисэх буудлууд, ялангуяа олон улсын томоохон нисэх буудлууд хүлээгдэж байснаас илүү хурдан сэргэсэн байна. Нисэх буудлуудын нислэгийн сүлжлийн талаарх PwC-ийн туслалцаатайгаар хийсэн ACI Ази, Номхон далайн бүсийн судалгааны урьдчилсан дүгнэлтээр олон улсын урсгалаас илүү хамааралтай Ази-Номхон далайн бүс нутгийн дунд/том нисэх буудлуудын холболтын индекс 42 хувиар буурсан бол Ойрхи Дорнодын том/дунд нисэх буудлуудын нислэгийн сүлжил 19%, жижиг нисэх буудлуудынх 5%-иар тус тус нэмэгдсэн үзүүлэлтэй байна.

Нислэгийн тийзийн үнэ нэмэгдэж, агаарын тээвэрлэгчдийн өрсөлдөөн буурч, нисэхийн экосистемийн ажиллах хүч, дэд бүтцийн шаардлагатай шинэчлэлийг санхүүжүүлэхэд их хэмжээний хөрөнгийн эх үүсвэр шаардагдсан энэ хүнд үед нисэх буудлууд үйл ажиллагаагаа явуулж байгаа нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч, ACI-ийн Ази Номхон Далайн Удирдах зөвлөл нисэх буудлын операторуудыг эрх баригчид, салбарын оролцогч талууд болон үндэсний компаниудтай нисэхийн салбарыг шинэчлэх талаар шинэ яриа хэлэлцээг эхлүүлэхийг уриалсан.

Нисэхийн салбар нь худалдаа, аялал жуулчлал, боловсрол, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн үнэ цэнийг бий болгож, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ гэдгийг харгалзан салбарын үржил шимтэй хөрсийг бүрдүүлэхийн тулд доорх цогц арга барил зайлшгүй шаардлагатай. Үүнд:

  1. Олон улсын нисэхийн зах зээлийг либералчлах замаар нислэгийн сүлжлийг нэмэгдүүлэх;
  2. Нисэх буудлуудын одоогийн дэд бүтцийн ашиглалтыг оновчтой болгон хүчин чадлыг нэмэгдүүлэх (слотыг илүү шинэлэг, илүү уян байдлаар хуваарилах);
  3. Хөрөнгө оруулалтын боломжийн өгөөжтэй нисэх буудлын дэд бүтцийн санхүүжилтийг дэмжих;
  4. Олон улсын жуулчдад виз олгох үйл явцыг хялбарчлахыг засгийн газруудад уриалах;
  5. Хүлэмжийн хийг 2050 он тэг түвшинд хүргэх олон улсын нисэхийн урт хугацааны зорилт (LTAG)-ын дагуу нүүрстөрөгчийн хийн ялгаралтыг бууруулах, байгаль орчны болон тогтвортой хөгжлийн бусад зорилтуудыг дагаж мөрдөх шаардлагатайг онцолсон.

            Олон улсын нисэх буудлуудын зөвлөл (ACI)-ийн Ази, номхон далайн бүсийн ээлжит 18-р  ассамблей, бага хурал, үзэсгэлэнд оролцогчид нь тус бүс нутгийн болон бусад гишүүн орнуудын нисэх буудлууд, нисэхийн салбарын төлөөлөгчидтэй салбарын төрөл бүрийн асуудлууд, нисэхийн тогтвортой хөгжлийн сүүлийн үеийн чиг хандлагууд, хэтийн төлөвийн талаар хэлэлцсэн бөгөөд энэ жилийн бага хурал нь "Ази Номхон далай, Ойрхи Дорнодын нислэгийн сэргэлтээс дэлхийн манлайлал хүртэл" гэсэн сэдвийн дор нисэхийн салбаруудын мэргэжилтнүүд КОВИД-ын дараах нисэх буудлуудын бүтээн байгуулалт, хамгийн сүүлийн үеийн технологийг нэвтрүүлэх талаарх туршлагаа хуваалцсан байна.

Тус ассамблей дээр ACI Ази Номхон далайн бүсийн Ногоон нисэх буудлын хөгжлийн хөтөлбөрт амжилттай оролцож, итгэмжлэгдсэн тус бүс нутгийн 12 нисэх буудалд шагнал гардуулах үйл ажиллагаа болсон. Олон улсын нисэх буудлуудын зөвлөл (ACI)-ийн Ази, номхон далайн бүсийн ээлжит 19-р Ассамблей, бага хурал, үзэсгэлэн нь 2024 оны 5 дугаар сард Саудын Арабын Эр-Риад хотод зохион байгуулахаар төлөвлөжээ.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
3
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ
© 2024 Иргэний Нисэхийн Үндэсний Төв