Ангилал
Хэзээ
2023-05-31
Үсгийн хэмжээ
ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛУУДЫН ЗӨВЛӨЛ (ACI)-ИЙН АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЭЭЛЖИТ 18 ДАХЬ УДААГИЙН АССАМБЛЕЙ, БАГА ХУРАЛ, ҮЗЭСГЭЛЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛУУДЫН ЗӨВЛӨЛ (ACI)-ИЙН АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЭЭЛЖИТ 18 ДАХЬ УДААГИЙН АССАМБЛЕЙ, БАГА ХУРАЛ, ҮЗЭСГЭЛЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

         Олон улсын нисэх буудлуудын зөвлөл (ACI)-ийн Ази, номхон далайн бүсийн ээлжит 18 дахь удаагийн Ассамблей, бага хурал, үзэсгэлэн Япон Улсын Кобе хотын Кансай Олон улсын нисэх буудал дээр 2023 оны 5 дугаар сарын 16-18-ны өдрүүдийн хооронд амжилттай болж өнгөрлөө.

          Тус ассамблейд ИНЕГ-ын АННББЗГ-ын дарга Ч.Одгэрэл, ИНҮТ-ийн дарга Н.Батсайхан, ИНҮТ-ийн ХАГ-ын менежер Б.Нэргүй нар Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрыг төлөөлөн амжилтай оролцоод ирлээ.

          ACI-ийн ерөнхий захирал ноён Луис Фелипе де Оливейра Ассамблейн чуулганы эхний өдрийн хуралдааны дараа манай төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан байна. Тэрээр ACI-ийн Зөвлөл болон бусад олон улсын иргэний нисэхийн байгууллагуудтай хамтран агаарын тээвэр, олон улсын худалдаа, аялал жуулчлалыг сэргээж, дэлхийн нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэхэд чиглэсэн бодлогоо хэрэгжүүлэхийн тулд улс орнуудын засгийн газрууд, гишүүн орнуудын нисэх буудлууд, нисэхийн салбарын төлөөлөгчидтэй хамтран ажиллахад бэлэн байгаа гэдгээ илэрхийлсэн. Мөн түүнчлэн Монгол Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Я.Ариунболдтой Монтреаль хотод уулзсан уулзалтын дагуу Монгол Улсын иргэний нисэхийн нэг нисэх буудалд ACI-ийн хэрэгжүүлдэг Airport Excellence Program (APEX) хөтөлбөрийг хэрэгжүүлэх, дэлхийн хэмжээнд нисэх буудлын үйл ажиллагаа, зохицуулалтын нийцэл, нисэхийн стандартыг оновчтой болгохын тулд нисэхийн салбарын мэргэшсэн экспертүүдээр удирдуулсан багийг Монгол Улсын нэг нисэх буудалд иж бүрэн, цогц үнэлгээ хийлгэхийн зэрэгцээ орон нутгийн 5 нисэх буудлын менежерүүдийг зардал хэмнэх үүднээс ажиглагчаар оролцуулах боломжтой байгаа талаар дурдсан байна. Энэхүү хөтөлбөрийг Олон улсын нисэх буудлуудын зөвлөл (ACI)-ийн сангийн зардлаар санхүүжүүлэх боломжтой бөгөөд энэ талаар 5 дугаар сарын сүүлээр БНСУ-д зохион байгуулагдах ICAO GISS-ийн хурлын үеэр ИНЕГ-ын даргатай биечлэн уулзахдаа албан ёсоор тохирох болно хэмээн мэдэгдсэн байна.

            Мөн манай төлөөлөл ACI-ийн Ази Номхон Далайн бүсийн төвийн Ерөнхий захирал ноён Стефано Барончи-тай уулзаж, монголын иргэний нисэхийн мэргэжлийн ажилтнуудыг тус зөвлөлийн тэтгэлэгт сургалтуудад хамруулах боломж болон тус холбооны сангийн төсөл, хөтөлбөрт хамрагдах боломжийн талаар ярилцсан бөгөөд тэрээр Монгол Улсад өөрийн биеэр ирж, нисэх буудлын үйл ажиллагаатай танилцах хүсэлтэй байгаагаа илэрхийлэн сургалт болон нисэх буудлуудын шинэ технологи, зорчигч үйлчилгээг сайжруулах талаарх шилдэг туршлагыг хуваалцах  чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн.

             Дэлхийн бизнесийн түншүүдийн уулзалтад ИНЕГ-ын АННББЗГ-ын дарга Ч.Одгэрэл урилгаар оролцон тус ассамблейд оролцож буй Дэлхий бизнесийн түншүүдэд World Business Partners /WBP/ Монголын орон нутгийн нисэх буудлуудын хэтийн төлөв, цаашид хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар товч танилцуулга хийсэн бөгөөд үүний дараа бизнесийн төлөөллүүд Ч.Одгэрэл даргатай санал солилцон хамтран ажиллах боломжийг судлах талаар мэдэгдсэн байна.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
6
0
0
0
0
0
0
2
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ
© 2024 Иргэний Нисэхийн Үндэсний Төв