Нисэхийн эрүүл мэндийн үйлчилгээ
Нисэхийн эрүүл мэндийн үйлчилгээ

ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН ЦОГЦОЛБОР

1. Эрхэм зорилго

Дэлхийн жишигт нийцсэн эрүүл мэнд, биеийн тамир спортын үйлчилгээг хүртээмжтэй, чанартай үзүүлэхэд оршино.

2. Үндсэн чиг үүрэг

Иргэний нисэхийн хөгжлийн чиг хандлага, нийт ажилтнуудын хэрэгцээнд нийцүүлэн эрүүл мэнд, биеийн тамир, спортын салбарын бодлогын үр нөлөөг дээшлүүлж, олон талт, тэгш, хүртээмжтэй, чанартай үйлчилгээг хэрэгжүүлэх замаар бие бялдрын боловсролтой, ёс суртахууны төлөвшилтэй, эрүүл чийрэг ажилтныг төлөвшүүлэхэд оршино.

3. Бүтэц

4. Үйл ажиллагааны чиглэл

  • Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хяналт, яаралтай анхан шатны тусламж
  • Спортын 18 төрлийн үйл ажиллагааг үзүүлнэ.

Сагсанбөмбөг, Воллейбол, Теннис, Софт теннис, Фитнесс, Дартс, Хөлбөмбөг, Усанд сэлэлт, Даам, Шатар, Хананд авиралт, Акуа фитнесс, Кроссфит, Йога, Бадминтон, Спиннинг, Аэробик, Шагайн харваа

5. Хүчин чадал

А танхим /Спорт заал/

  • Сагсанбөмбөг, Воллейбол, теннис, софт теннис, футзал, бадминтон зэрэг төрлүүд
  • Цагийн хуваарь: 08:00-20:00 цаг
  • Хүчин чадал: 1 цагт 15-20 хүн бэлтгэл, тоглолт хийх боломжтой. 1 өдөрт буюу 16 цагт нийт 120-140 хүн.
  • Үзэгчдийн суудлын тоо – 350

В танхим /Бассейн, саун душ/

  • Насанд хүрэгчдийн бассейн 11м*25м хэмжээтэй нийт 5 замтай.
  • Нэг замын өргөн 2.19м нэг дор 5-6 хүн ашиглах боломжтой.
  • Нэг цагт хамгийн ихдээ 25-30 хүн орох боломжтой.     
  • 06:00-22:00 цагийн хооронд 300 - 320 хүнд үйлчлэх хүчин чадалтай
  • Эрэгтэй эмэгтэй тус бүр 8 душ, саунтай.
  • Жижиг хүүхдийн бассейнд нэг удаадаа 8-10 хүүхэд хичээллэх боломжтой
  • Акуа фитнесс хичээл нэг цагт 10-15 хүн хичээллэнэ

C танхим /Фитнес, спиннинг, хананд авчиралт, кроссфит, иога, аэробик/

  • Фитнес, спиннинг, хананд авчиралт, кроссфит, иога, аэробик
  • Цагийн хуваарь: 06:00-22:00 цаг
  • Хүчин чадал: Цагт 20-30 хүн бэлтгэл хийх боломжтой.
  • Нэг өдөрт нийт 300-400 хүн
  • Иога анхан болон ахисан шатны ангид тус бүр 10-15 хүн хичээллэх боломжтой
  • Аэробик анхан болон ахисан шатны сургалтад тус бүр 10-15 хүн

Дэлгэрэнгүй мэдээллийг 7128-2053 утсаар лавлана уу...

© 2024 Иргэний Нисэхийн Үндэсний Төв