Ангилал
Хэзээ
2022-06-25
Үсгийн хэмжээ
Хөх тэнгэрт дүүлэн ниссэн хос нисгэгчдийн талаарх баримтат кино нээлтээ хийлээ
Хөх тэнгэрт дүүлэн ниссэн хос нисгэгчдийн талаарх баримтат кино нээлтээ хийлээ

Монгол Улсын гавьяат нисгэгч Д.Баатар, түүний гэргий Монголын анхны эмэгтэй нисгэгчдийн нэг Ч.Дашдорж нарын ажил амьдралын түүхийг өгүүлэх “Хүний заяа” баримтат кино хөрөг нээлтээ хийлээ. Энэхүү киног "Баримтат киноны" гэгддэг найруулагч Д.Цэнддорж “Босоо заяат Монгол” төслийн хүрээнд бүтээжээ. Ийнхүү хөх тэнгэрт дүүлэн ниссэн хос нисгэгчдийн түүхийг өгүүлэх баримтат кино нээлтээ хийлээ. Нээлтэд ИНҮТ-ийн дарга Н.Батсайхан, “Буянт-Ухаа” ОУНБ-ын дарга Л.Отгонжаргал, “Нисэхийн музей”-н эрхлэгч П.Наранчимэг болон нисгэгчдийн гэр бүл, найз нөхөд нь хүрэлцэн ирж, хүндэтгэл үзүүллээ.   

Гавьяат нисгэгч Д.Баатар гуай 1958 онд 10-р ангиа төгсөж, Сонгино дахь Нисэхийн дадлага эскадрильд сурагч байлдагчаар элсэн, цэргийн алба хааж, По-2, Як-12, Ан-2 онгоцуудаар дадлага хийж суралцан, 1960 онд Ан-2 онгоцны 2-р нисгэгчээр төгсөж, Агаарын харилцааны газарт Ан-2-ын эскадрильд 2-р нисгэгчээр томилогдон ажил амьдралын гараагаа эхэлж байсан түүхтэй. Мөн тэрээр 1983 онд Ховд, Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэж байх үедээ агаарын хөлгийн хоёр хөдөлгүүр нь унтарахад ослын буултыг амжилттай хийж, 50 гаруй зорчигчоо эсэн мэнд авч үлдсэн түүхэн гавьяаны эзэн билээ. Харин түүний гэргий Ч.Дашдорж “МИАТ” компаний анхны эмэгтэй нисгэгч бөгөөд АН-2 онгоцны нисгэгчээр ажиллан тусгай үүргийн олон удаагийн нислэгийг амжилттай гүйцэтгэж байсан төдийгүй штабын дарга, нууцын дарга, намын үүрийн дарга гээд олон чухал албыг нэр хүндтэй хашиж явсан хүн юм.

Тэдний ажил амьдрал хийгээд амжилт бүтээлийн талаар өгүүлсэн “Хүний заяа” баримтат кино хөрөгт иргэний нисэхийн салбарт мөр зэрэгцэн ажиллаж явсан эрхэм нөхөд нь болон үе үеийн удирдлагууд, үр хүүхдүүд нь оролцож, их үйл хэрэг, үлгэр жишээ хувь хүнийх нь талаар дурсан ярилцжээ. Мөн Нисэхийн музей энэ жил Монголын нисэх хүчний 97 жилийн ойн босгон дээр Монгол Улсын гавьяат нисгэгч Д.Баатар болон түүний гэргий, нисгэгч Ч.Дашдорж нарын нэрэмжит үзмэрийн буланг тохижуулсан байна.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
5
0
0
0
1
2
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ
© 2024 Иргэний Нисэхийн Үндэсний Төв