Ангилал
Хэзээ
2022-01-14
Үсгийн хэмжээ
НХҮА-НЫ ХАМТ ОЛОН 1,5 САЯ ТӨГРӨГ ХАНДИВЛАЛАА
НХҮА-НЫ ХАМТ ОЛОН 1,5 САЯ ТӨГРӨГ ХАНДИВЛАЛАА

Эрүүл мэнд, спортын цогцолборт фитнесийн тоног төхөөрөмж авах “Спортоор эрүүлжье” зорилтот хандивын аянд Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны хамт олон 1,5 сая төгрөг хандивласныг тус албаны дэд дарга Х.Энхбаатар өнөөдөр ЭМСЦ-ын дарга Т.Хуланд гардуулан өглөө.

            ХНАА-наас гараагаа эхэлсэн хандивын аянд одоогийн байдлаар Монголын нислэгийн удирдагчдын холбоо, НХҮА-ны хамт олон, мөн Зам, тээврийн салбарын аварга шалгаруулах спортын тэмцээнд  амжилттай оролцож, медальт байранд шалгарсан ИНЕГ-ын баг тамирчид хандив өгөөд байна.

            НХҮА-ныхан дараагийн Зорилтот хандивын хайрцгийг аялуулах хамт олноор ИНЕГ-ыг нэрлэж, хандивт нэгдэхийг уриаллаа.

2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 43 дугаар тогтоолын дагуу төсвийн хөрөнгөөр фитнесийн тоног төхөөрөмж худалдан авах боломжгүй болсон. Тиймээс аж ахуйн нэгж, байгууллага, иргэн бүр дотоод нөөц бололцоогоо дайчлан, цар тахлын эсрэг дархлаагаа сайжруулж, бие бялдраа хөгжүүлэх үүднээс хамтдаа зүтгэж, нэг нэгнээ дэмжихийг спортод элэгтэй нийт ажилтан, албан хаагч, хамтран ажиллагч байгууллагууддаа уриалж, хандивын хайрцгийг алба нэгжүүдээр аялуулж байгаа юм.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ
© 2024 Иргэний Нисэхийн Үндэсний Төв