Ангилал
Хэзээ
1 долоо хоногн өмнө
Үсгийн хэмжээ
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ТӨВ АЖЛЫН БАЙРАНД НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН /ISO 9001:2015 ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТ/ ТОГТОЛЦООГ НЭВТРҮҮЛЭХ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА
1 долоо хоногн өмнө
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ТӨВ АЖЛЫН БАЙРАНД НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН /ISO 9001:2015 ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТ/ ТОГТОЛЦООГ НЭВТРҮҮЛЭХ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 344 дүгээр тогтоолоор баталсан “Үндэсний чанарын хөтөлбөр”-ийн 4.2.3 дахь заалт, Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ-2/1008 дугаартай “Стандарт нэвтрүүлэх тухай” албан бичиг, Иргэний нисэхийн ерөнхий газрын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 4.5.1, 4.5.2 дахь заалт, Иргэний нисэхийн үндэсний төвийн дүрмийн 4.1.7, 4.2.3, 4.2.10 дахь заалтыг тус тус үндэслэн чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх юм. Иргэний нисэхийн үндэсний төвийн дотоод зохион байгуулалтын бүтцийн хүрээнд буюу Дотоод хяналтын алба, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэс, Агаарын навигацийн үйлчилгээний газар, Нисэх буудлуудын үйлчилгээний газар, Захиргаа, хүний нөөцийн газар, Хууль, эрх зүй, хамтын ажиллагааны газар, Санхүү, эдийн засаг төлөвлөлтийн газар, Хөрөнгө оруулалт, захиалагчийн албанд чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжүүлэх, баталгаажуулахад хамаарч 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрүүдэд явагдаж байна.

Тэгвэл 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Иргэний нисэхийн үндэсний төвийн төв ажлын байранд нэгдсэн менежментийн тогтолцоо нэвтрүүлэх ажлын зөрүүгийн шинжилгээний тайланг “Монголын менежментийн зөвлөхүүдийн холбоо” ТББ-аас тавилаа. Тус шинжилгээг хийснээр нэгдсэн менежментийн тогтолцоог үйл ажиллагаандаа богино хугацаанд нэвтрүүлж, хэрэгжүүлэх бололцоог олгож, зайлшгүй хийгдэх шаардлагатай ажлын дараалал, жагсаалтыг гаргах, түүнийг төлөвлөх, дээрх ажлыг гүйцэтгэхэд шаардагдах хүний болон эдийн засгийн нөөцийг зөв тодорхойлж, байгууллагын өнөөгийн бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлж, түүнийг сайжруулах боломж, аргыг тодорхойлох ач холбогдолтой юм.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
2
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ
© 2022 Иргэний Нисэхийн Үндэсний Төв