Ангилал
Хэзээ
2022-01-14
Үсгийн хэмжээ
ВАКЦИНЫ 3, 4 ДҮГЭЭР ТУНДАА ИДЭВХТЭЙ ХАМРАГДААРАЙ
ВАКЦИНЫ 3, 4 ДҮГЭЭР ТУНДАА ИДЭВХТЭЙ ХАМРАГДААРАЙ

ИНЕГ-ын Гамшгаас хамгаалах штабаас Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран коронавируст халдвар/Covid-19/-ын эсрэг вакцины 3, 4 дүгээр тунгийн дархлаажуулалтыг Эрүүл мэнд, спортын цогцолборын байранд хийж байна.

            Омикрон хувилбар дотоодод бүртгэгдсэнээр 3, 4 дүгээр тунд хамрагдах иргэдийн идэвх өдөр ирэх бүр нэмэгдсэн бөгөөд хэдийгээр вакцин 100 хувь хамгаалалт биш ч Covid-19-өөр өвдсөн тохиолдолд хүндрэх эрсдэл бага, мөн халдварын тархалт өндөр ч өвчлөлийн зэрэг хөнгөн байгаа нь вакцины үр дүн гэдгийг эрдэмтэд хэлж байна.

Израиль улс дөрөвдүгээр тун эсрэг биеийг тав дахин өсгөж байгааг мэдэгдсэн бол АНУ-ын өвчний хяналтын төвийн судалгаагаар дархлаажуулалт эмнэлэгт хэвтэх эрсдэлийг 84 хувь багасгаж байгаа ажээ.

            Шинжлэх ухааны ололтод суурилсан урьдчилан сэргийлэлт бол яах аргагүй вакцин тул иргэний нисэхийн салбарын ажилтан та бүхэн хайртай гэр бүл, хамт олноо Covid-19 халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлж, 3, 4 дүгээр тунгийн дархлаажуулалтад идэвхтэй хамрагдана уу.

            Вакцинжуулалт 01 дүгээр сарын 14-ний өдрийн 09:00-13:00 цагийн хооронд үргэлжилнэ.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
1
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ
© 2024 Иргэний Нисэхийн Үндэсний Төв