Ангилал
Хэзээ
2021-12-28
Үсгийн хэмжээ
ИНЕГ-ЫН ДАРГА С.МӨНХНАСАН САЛБАРЫН НИЙТ ХАМТ ОЛОНТОЙ ХИЙХ УУЛЗАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ
ИНЕГ-ЫН ДАРГА С.МӨНХНАСАН САЛБАРЫН НИЙТ ХАМТ ОЛОНТОЙ ХИЙХ УУЛЗАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ

ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан үүрэгт ажлаа авснаас хойшхи нэг сарын хугацаанд ИНЕГ-ын бүх алба нэгжүүд, орон нутгийн нисэх буудлууд, мэргэжлийн холбоод, Үйлдвэрчний эвлэлийн хороод зэрэг ТББ-ын төлөөлөлтэй уулзаж, 2021 оны ажлын тайлантай нь танилцан, холбогдох үүрэг чиглэлийг өгөн ажиллаж байгаа. Өнөөдөр Иргэний нисэхийн Ерөнхий газар болон Иргэний нисэхийн үндэсний төвийн ажилтнуудтай уулзаж, ирэх онуудад Иргэний нисэхийн салбарт авч хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээг танилцуулснаар салбарын ажилтнуудтай хийх уулзалт өндөрлөж байна. Монгол Улсын Иргэний нисэхийн салбар нийт 2200 ажилтантай. Үүнээс нийслэл хотод ажилладаг 1700 гаруй ажилтан, алба хаагчидтай ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан ийнхүү нүүр тулан уулзаж, бодлого чиглэлээ танилцууллаа. Тэрбээр Иргэний нисэхийн салбарт 2025 он хүртэл хэрэгжих “Хил хязгааргүй нисэх” бодлого болон үүнд багтаж байгаа зургаан дэд бодлогын талаар танилцуулсан юм.

Уулзалтын үеэр Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан, Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, эрхэлсэн ажилдаа үр бүтээл, идэвх чанаачилга гарган, хамт олноо манлайлан он удаан жил ажиллаж байгаа ажилтнуудад төрийн дээд шагнал гардууллаа. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтангадас” одонгоор Иргэний нисэхийн өндөр настан Ч.Гармаа, Хөдөлмөрийн хүндэт медалиар ИНЕГ-ын Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Б.Гэсэрбадам, ИНҮТ-ийн Санхүү, төрөвлөлтийн газрын дарга Б.Батхишиг нарыг шагналаа.

Уулзалтын төгсгөлд ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан алба хэлтсийн ажилтнуудын санал хүсэлтийг сонсож, асуултад хариуллаа. Мөн тэрбээр нийт ажилтнуудад шинэ оны мэнд дэвшүүлээд, ирж буй 2022 оны ажил үйлсэд нь өндөр амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
2
1
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ
© 2024 Иргэний Нисэхийн Үндэсний Төв