Ангилал
Хэзээ
2021-12-24
Үсгийн хэмжээ
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ШИЛДГҮҮДЭД ТӨРИЙН БОЛОН САЛБАРЫН ДЭЭД ШАГНАЛ ГАРДУУЛАВ
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ШИЛДГҮҮДЭД ТӨРИЙН БОЛОН САЛБАРЫН ДЭЭД ШАГНАЛ ГАРДУУЛАВ

Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан, Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, эрхэлсэн ажилдаа үр бүтээл, идэвх чанаачилга гарган, хамт олноо манлайлсан он удаан жил ажиллаж байгаа ажилтнуудад төрийн болон салбарын дээд шагнал гардууллаа. Шагналыг ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан гардуулан өгөв.

            Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар Алтангадас одонгоор Аюулгүй байдал, хамгаалалтын албаны Аюулгүй байдал, төлөвлөлт судалгааны мэргэжилтэн О.Сэлэнгэ, Хөдөлмөрийн хүндэт медалиар Аюулгүй байдал, хамгаалалтын албаны ээлжийн ахлагч Н.Дүгэржав, Холбоо навигаци, ажиглалтын албаны ХАБЭА-н инженер Б.Лхагвасүрэн, Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны жолооч М.Чойдог, НХҮА-ны нислэгийн удирдагч Б.Энх-Од нарын 19 хүн шагнагдлаа.

ИНЕГ-ын даргын тушаалаар “Иргэний нисэхийн хүндэт ажилтан” тэмдгээр Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны багш, мэргэжилтэн С.Бадраа, Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны ерөнхий нислэгийн удирдагч М.Чингэсболд, "Буянт-Ухаа" Олон улсын нисэх буудлын Аэродромын хэсгийн зам талбайн үйлчлэгч Г.Отгонбаяр, Аж ахуйн үйлчилгээ, дулаан сан техникийн албаны сантехникийн слесарь Т.Лхагвадорж, Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албаны Аэронавигацийн тогтмол мэдээллийн хэсгийн ахлах мэргэжилтэн С.Энхтуяа нарын 14 хүн шагнагдлаа.

Мөн Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны хүндэт тэмдэгээр 2, хүндэт өргөмжлөлөөр 4, Аюулгүй байдал, хамгаалалтын албаны Үйлдвэрчний эвлэлийн хорооны өргөмжлөлөөр 12 ажилтныг тус тус шагналаа.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
13
2
2
0
0
2
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ
© 2024 Иргэний Нисэхийн Үндэсний Төв