Ангилал
Хэзээ
2021-11-25
Үсгийн хэмжээ
ИНҮТ ЧАНАРЫН УДИРДЛАГЫН НЭГДСЭН ТОГТОЛЦООГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТҮҮХЭН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ
ИНҮТ ЧАНАРЫН УДИРДЛАГЫН НЭГДСЭН ТОГТОЛЦООГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТҮҮХЭН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

ИНҮТ-өөс “Монголын менежментийн зөвлөхүүдийн холбоо” төрийн бус байгууллагатай хамтран “ISO 9001:2015 Олон улсын чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх төсөл”-ийг 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлүүллээ.

            ИНҮТ-ийн удирдлагын багийн санаачилсан чанарын удирдлагын нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлэх энэхүү төслийг ИНҮТ-ийн төслийн баг хариуцан хэрэгжүүлэх ба Дотоод хяналтын албанаас зохион байгууллаа.

            ИНҮТ-ийн дарга П.Мөнхжаргал танилцуулах сургалтыг нээж хэлсэн үгэндээ, ИНҮТ-ийн үйл ажиллагаанд олон улсын чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлснээр, Монгол Улсын стратегийн чухал ач холбогдолтой салбарын хувьд байгууллагын ажилтнуудын мэдлэг, чадварыг дээшлүүлэх, чанартай, зөв тогтолцоог бүрдүүлэх эхлэл болж буй түүхэн өдөр гэдгийг онцоллоо.

            “Төгс төгөлдрийг дадал болгоход танд бид тусална” уриатай Монголын менежментийн зөвлөхүүдийн холбоо нь 2008 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд Сингапур улс болон бусад олон улсын чанарын менежмент хэрэгжүүлэгч байгууллагад гишүүнчлэлтэй. Монгол Улсын хэмжээнд төрийн болон бизнесийн байгууллагуудад зөвлөх үйлчилгээ үзүүлж, олон төслийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай байгууллага юм. Сайн засаглал, байгууллагын соёл бий болгох нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлэхээр зорьж буй ИНҮТ-ийн хамт олонд ажлын амжилт хүсч, талархал илэрхийллээ.

            ИНҮТ нь ISO 9001:2015 Олон улсын чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэхдээ ISO 22301:2020 Бизнесийн тасралтгүй байдлын менежментийн тогтолцоо стандартыг ISO 22320:202 Осол аваарын үеийн менежмент удирдамж, ISO 22395:2020 Олон нийтийн тогтвортой байдал, онцгой байдлын үед эмзэг хүмүүсийг дэмжих, ISO 31000:2020 Эрсдэлийн менежмент удирдамж гэсэн таван стандарттай цогцоор нь нэвтрүүлэх юм

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
5
0
1
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ
© 2024 Иргэний Нисэхийн Үндэсний Төв