Ангилал
Хэзээ
6 хоногийн өмнө
Үсгийн хэмжээ
ИНЕГ-ЫН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР ТОМИЛОГДСОН С.МӨНХНАСАН АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА
6 хоногийн өмнө
ИНЕГ-ЫН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР ТОМИЛОГДСОН С.МӨНХНАСАН АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Содномрэнцэнгийн Мөнхнасан тамгаа хүлээн авч ажилдаа орлоо.

С.Мөнхнасан нь электроникийн инженер, нислэгийн удирдагч мэргэжилтэй бөгөөд иргэний нисэхийн салбарт 22 дахь жилдээ ажиллаж буй.

Тэрбээр 1999-2015 он хүртэл нислэгийн удирдагч, бүсийн багшлагч мэргэжилтэн, Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний хэсгийн дарга, Бүсийн удирдлагын хэсгийн дарга, 2015-2018 онд ЗТХЯ-ны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга, 2018-2020 онд ИНЕГ-ын харьяа Нисэх буудлуудын удирдах газарт Үйлдвэрлэл хариуцсан Дэд дарга, 2020 оноос өнөөг хүртэл Иргэний нисэхийн үндэсний төвийн Нисэх буудлуудын үйлчилгээний газрын Дэд даргаар ажиллаж байгаад ийнхүү ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон юм.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Батбаатар Засгийн газрын тогтоолыг уншиж танилцуулан, салбартаа олон жил ажилласан, салбарын мэргэжлийн хүн томилогдсоныг онцлоод ажлын амжилт хүслээ.

Ажил хүлээлцэхэд ЗТХЯ-ны дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Мөнхтуяа, ИНЕГ-ын дэд дарга Б.Алтанцом болон ИНЕГ-ын даргын зөвлөлийн гишүүд, ИНҮТ-ийн дарга П.Мөнхжаргал нар байлцаж, ИНЕГ-ын дэд дарга Б.Алтанцом ИНЕГ-ын даргын тамгыг хүлээлгэн өглөө.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
1
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ
© 2021 Иргэний Нисэхийн Үндэсний Төв