Ангилал
Хэзээ
2 сарын өмнө
Үсгийн хэмжээ
ЦАР ТАХЛЫН ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ 3 ДАХЬ ТУН ВАКЦИНД ИДЭВХИТЭЙ ХАМРАГДААРАЙ
2 сарын өмнө
ЦАР ТАХЛЫН ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ 3 ДАХЬ ТУН ВАКЦИНД  ИДЭВХИТЭЙ ХАМРАГДААРАЙ
Улсын хэмжээнд өнөөдрөөс /2021.09.13/ эхлэн 18-аас дээш насныханд коронавирусийн эсрэг гурав дахь тунгийн дархлаажуулалт хийж эхэллээ. 3 дахь тунг хийлгэхдээ Синафарм, Файзер гэсэн 2 вакцинаас сонголтоо хийх юм.
Хэдийгээр 3 дахь тун вакцинд иргэд сайн дураар хамрагдах ч улсын онцгой чиг үүрэгтэй, 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг байгууллага болох иргэний нисэхийн салбарынхан идэвхитэй хамрагдаж хайртай гэр бүл, хамт олноо хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг уриалж байна.
Мөн өнөөдрөөс эхлэн томуугийн эсрэг вакцинжуулалт өрхийн эмнэлгүүдэд эхэлж байгаа. Томуугийн тархалт, коронавирусийн тархалттай хавсран дэгдэх эрсдэл байгаа тул томуугийн эсрэг дархлаажуулалтыг ийн эрт эхлүүлж байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.
Тиймээс томуугийн дархлаажуулалтыг ковидын вакцин хийлгээгүй 2-11 насны хүүхдүүд болон 65-аас дээш насны иргэд, архаг суурь өвчтэй иргэд болон жирэмсэн эхчүүдэд сайн дурын үндсэн дээр хийх юм. 14-36 долоо хоногтой жирэмсэн эхэд томуугийн вакцин хийж болно. Ковид болон томуугийн вакцин хоорондын зай 21 хоног байна гэж мэргэжлийн байгууллагууд зөвлөж байна.
Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
1
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ
© 2021 Иргэний Нисэхийн Үндэсний Төв