Ангилал
Хэзээ
3 долоо хоногийн өмнө
Үсгийн хэмжээ
ОЛОН УЛСЫН БОЛОН ОРОН НУТГИЙН ХУВААРЬТ НИСЛЭГИЙН ӨВЛИЙН ЦАГИЙН ХУВААРЬ БАТЛАГДЛАА
3 долоо хоногийн өмнө
ОЛОН УЛСЫН БОЛОН ОРОН НУТГИЙН ХУВААРЬТ НИСЛЭГИЙН ӨВЛИЙН ЦАГИЙН ХУВААРЬ БАТЛАГДЛАА

2024-2025 оны өвлийн улирлын Олон улс болон орон нутгийн хуваарьт хөөрөлт буултын нислэгийн цагийн хуваарь батлах Иргэний нисэхийн ерөнхий газрын “Цагийн хуваарийн зөвлөл”-ийн II-р хурал 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр ИНЕГ-ын хурлын танхимд боллоо.

Хурлаар гадаад болон дотоодын агаарын тээвэрлэгчдээс ирүүлсэн нислэгийн хүсэлтийг хэлэлцэн, өвлийн улирлын хуваарьт нислэгийн цагийн хуваарийг 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд баталлаа.

Өвлийн улирлын хугацаанд олон улсын нислэгт нийт 13 агаарын тээвэрлэгчийн 4866 нислэг төлөвлөсөн нь 2019 онтой харьцуулахад 49.8% -иар, 2023 онтой харьцуулахад 7.1%-иар өссөн байна. 2024-2025 оны өвлийн улиралд шинээр Хо Ши Минь, Ордос, Санья, Хайнан болон Прага чиглэлүүд нэмэгджээ.

Түүнчлэн орон нутгийн хуваарьт нислэгт “МИАТ” ТӨХК 8 чиглэлд 660 нислэг үйлдэхээр төлөвлөгдсөн байна.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
1
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ
© 2024 Иргэний Нисэхийн Үндэсний Төв